Машины хараа
Таван хошуу малыг
дурын IP камераар
танина
Дурын IP хяналтын камертай холбогдож үхэр, тэмээ, морь, ямаа, хонь зэрэг таван хошуу малыг илрүүлнэ. Малын хөдөлгөөн, байршлыг ухаалгаар хянах боломжтой.
Харьцуулалт
Өмнө ба Дараа
Илрүүлэлтийн үр дүнгийн харьцуулалт
Сөрөг нөлөө
Суурьшлын бүсэд мал нэвтрэн орсноор үүсдэг асуудал
Хот, суурин газар мал нэвтрэн орох нь олон талын асуудал үүсгэдэг
Аюулгүй байдал
- Зам тээврийн осол нэмэгдэнэ (ялангуяа үхэр, адуу зам дээр гарах үед)
- Хүүхэд, ахмад настанд бие махбодын гэмтэл учруулах эрсдэлтэй
Эрүүл мэнд, ариун цэвэр
- Малын ялгадас орчин бохирдуулж, халдварт өвчин тархах эрсдэл нэмэгдэнэ
- Ялаа, шавьж олширч, өвчин дамжих нөхцөл бүрдэнэ
- Ус, хөрсний бохирдол үүснэ
Хот байгуулалт, дэд бүтэц
- Ногоон байгууламж, зүлэг, мод бут сүйдэнэ
- Хашаа, авто зам, явган зам эвдэрч гэмтэнэ
- Хотын өнгө үзэмж, тохижилт алдагдана
Нийгэм, эдийн засаг
- Иргэд ба малчдын хооронд маргаан, зөрчил үүснэ
- Хотын захиргаа, аж ахуйн нэгжид цэвэрлэгээ, засварын зардал нэмэгдэнэ
Бие даасан систем
Бие даасан ухаалаг шийдэлтэй хяналт
Сууршлын бүсийн зах хэсгээр суурилагдах камерууд нь тог, сүлжээгүй нөхцөлд бие даасан ажиллах чадвартай байх шаардлагатай. Монгол улсын -40°C хүртэлх хүйтэнд тэсвэртэй тусгай шийдэл.
Дарж харна уу
Шон дээр суурилагдах төхөөрөмжүүд
Бүрэн бие даасан эрчим хүч, холбоо, хяналт
Нарны панель
1 ширхэг200 Вт, батарей цэнэглэнэ
Нарны контроллер
1 ширхэгSolar Charge Controller - Шон дээрх хайрцаганд байрласан
Батарей + Дулаан хайрцаг
1 иж бүрдэлКамерууд болон Антенныг цахилгаанаар хангана
Антен Wi-Fi/4G/5G
1 ширхэгКамеруудыг дата төвтэй холбоно
PTZ хяналтын камер
1 ширхэг4-6MP, тухайн үеийн орчны хяналт хийнэ
Чиглэлтэй хяналтын камер
1 ширхэг4-6MP, мал орж ирэх үед зураг авч хариуцсан ажилтанруу илгээнэ
Онцлог шинж чанарууд
Монголын хатуу уур амьсгалд тохирсон дэвшилтэт технологи
Бие даасан эрчим хүч
200W нарны панель болон 200Ah батарейгаар 24/7 тасралтгүй ажиллана
-40°C тэсвэртэй
Монголын хатуу өвлийн цаг агаарт тохирсон тусгай дулаалгатай хайрцаг
4G/5G холболт
Алслагдсан бүсээс ч өгөгдлийг найдвартай дамжуулна.
AI боловсруулалт
Хиймэл оюун ухааны тусламжтай тухайн мөчид мал илрүүлнэ
Хиймэл оюунаар илрүүлж тухайн мөчид нь илгээх
Хиймэл оюун ухаанд суурилсан програм хангамж нь GPU тай сервер дээр ажиллаж, мал илрүүлсэн даруйд хариуцсан ажилтан руу тухайн мөчид анхааруулга болон зураг илгээнэ.
Серверийн шаардлага: GPU-тай сервер (NVIDIA RTX) шаардлагатай
Ашиг тус
Яагаад мал илрүүлэгч систем?
Манай систем таны ажлыг хөнгөвчилж, илүү үр ашигтай болгоно
Цаг хэмнэлт
Гар аргаар хийдэг урт удаан хяналтыг автоматжуулж, цаг хугацааг хэмнэнэ
Зардал бууруулах
Хүн хүчний зардлыг бууруулж, илрүүлэлтийн үр ашгийг нэмэгдүүлнэ
Аюулгүй байдал
Суурьшлын бүсэд малын нэвтрэлтийг хурдан илрүүлж, ослоос сэргийлнэ
Өндөр нарийвчлал
99% хүртэлх нарийвчлалтай AI технологи ашиглан малыг таньж, ангилна
Хялбар хэрэглээ
Аливаа төхөөрөмжөөс хандах боломжтой, хэрэглэхэд хялбар интерфейс
Хүртээмжтэй
Интернет холболттой газар бүрт ашиглах боломжтой веб систем

